Уншиж байна ...

Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдөд ёс заншлаа танилцуулж, золголт зохион байгуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны удирдлагууд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 23-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч, золголоо.

Тус арга хэмжээний үеэр хүндэт зочдод сар шинийн баярын зан үйл, монгол ахуй, өв соёл, уламжлалыг танилцуулж, үндэсний урлагийн сор бүтээлүүдээс толилуулав.

Цагаан сарын арга хэмжээ нь Монгол Улсын өв уламжлал, зан заншлыг олон улсын төлөөлөгчдөд сурталчлах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааны эерэг уур амьсгалыг хадгалахад ач холбогдолтой болов.

ФОТО: 

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам