Уншиж байна ...

Улаанбаатар хотод болох шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээний тов тодорчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Шатрын Холбооноос зохион байгуулдаг тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил нийслэл Улаанбаатар хотод болох юм. 

Эмэгтэйчүүдийн 27, нээлттэй ангиллын 21 дэх удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) ирэх тавдугаар сарын 20-ноос 30-ныг дуустал зохион байгуулагдахаар тов гарчээ. 

Манай улс түүхэндээ анх удаа тивийн аваргыг зохион байгуулах шийдвэр өнгөрсөн онд гарсан ч хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байсан юм.

зураг
 

Швейцар системээр зохион байгуулагдах тус тэмцээнд түрүүлсэн тамирчин хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрх авах юм.