БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас тус улсаас Монгол Улсад суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ.
Тэрбээр өмнө нь Дотоод хэргийн яамны Олон Улсын захиргааны хамтын ажиллагааны даргаар ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө АНУ дахь БНСУ-ын Элчин сайдын зөвлөх, хоёр талын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар нь ажиллаж байсан туршлагатай дипломатч аж.
БНСУ-аас Монгол Улсад элчин сайдаар ажиллаж байсан Ким Жон Гу Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахдаа хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдаж буй юм.
Ким Жон Гу 2022 оны арванхоёрдугаар сард тус улсаас Монгол Улсад элчин сайдаар томилогдсон билээ.
Эх сурвалж: The Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!