Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг компьютер томографын шинжилгээгээр тодорхойлох боломжтой

ikon.mn
2024 оны 3 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголчуудын дунд зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5,500-6,000 хүн нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 60.0% эрэгтэйчүүд, 40.0% нь эмэгтэйчүүд байна. /Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022/

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний NURA төв одоогоор 7,000 гаруй иргэдэд халдварт бус өвчний, тэр дундаа хорт хавдрын эрт илрүүлгийн багц шинжилгээг хийснээс, үйлчлүүлэгчдийн 12 хувьд нь зүрхний титэм судасны шохойжилт, нарийсал илэрсэн ба дараагийн шатны эмнэлэгт шилжүүллээ.

зураг
 

Амьдралын хэв маягтай холбоотойгоор зүрхний титэм судсанд холестеролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үр дүнд нь судасны дотор хананд бөөгнөрөл үүсдэг ба энэ нь судас нарийсах, цусны урсгал саатах, улмаар цусны даралт ихсэх гол шалтгаан болдог.

зураг
 

Зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг Компьютер томографын шинжилгээгээр хийгддэг Зүрхний титэм судасны кальцын оноогоор тодорхойлох боломжтой гэж үздэг бөгөөд Зүрхний титэм судасны кальцын оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой бол тус оноо 401 ба түүнээс дээш гарвал тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал өвчинтэй буюу зүрхний шигдээс, цус харвалтаар өвчлөх эрсдэлтэй гэж үздэг байна.

NURA төв нь FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох 10 байрлалын хорт хавдрыг нийт 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр оношилж байна.

зураг
 

NURA Монгол багц шинжилгээний төвд цаг захиалахыг хүсвэл 7588-7588,
www.nura.mn

Эрүүл, жаргалтай амьдралын үндэс - Урьдчилан сэргийлэх үзлэг 💙

Фэйсбүүк хуудас: NURA MONGOLIA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.