ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн R-2024-20 дугаар тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурлыг үүгээр зарлаж байна.
Компанийн нэр, байршил: ХасБанк ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72
Хурал болох өдөр, цаг, газар: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9:00 цагт (Улаанбаатар хотын цагаар) Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж -19 хаягт байрлах Шангри-Ла Зочид Буудлын их танхимд хосолсон (танхим болон цахим) хэлбэрээр зохион байгуулагдана.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
Хувьцаа эзэмшигч та хурлын материалуудтай танилцах бол 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн банкны цахим хуудсанд (www.xacbank.mn) болон ажлын өдрүүдэд өөрт ойр үнэт цаасны брокер, дилерийн компаниудад 10:00-17:00 цагийн хооронд хандах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч нь өөрийн саналыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл хугацаанд брокер, дилерийн компаниар дамжуулан, эсхүл ХасБанкны нийт салбар, тооцооны төвөөр дамжуулан өгөх боломжтой. Саналаа цахимаар өгөхөөр төлөвлөж буй хувьцаа эзэмшигч нь хурал эхлэх хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9:00 цаг хүртэл хугацаанд санал өгөх боломжтой.
Холбоо барих:
Утас: +(976)-8508-1888
Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn
Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд.
2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС