Хөгжлийн Банк Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн үл хөдлөх хөрөнгийг худалдана
Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан борлуулж байна. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил 5 блокт 100 хувь, 2 блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй юм.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон www.dbm.mn/news цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.
- Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, зоорьтой, 21.1х14.5 метр болон 24.6х17.5 метр гэсэн 2 төрлийн хэмжээтэй, давхартаа 3 болон 5 айл байхаар төлөвлөгдсөн. Тус барилгын 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай байхаар төлөвлөгдөж, өндөр нь 4.9 метр бол 2 ба түүнээс дээш давхар нь 2.9 метрийн өндөртэй юм.
- Үйлчилгээний барилга нь зоорьтой, 2 давхар каркасан барилга байна.
- Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.
- Авто зогсоолын 3450 орчим м.кв талбайд каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
