Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.
Өөрөөр хэлбэл Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болсон" гэдгийг мэдээллийн эхэнд Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг хэллээ.
Үргэлжлүүлэн "Зудын эрсдэлийн үнэлгээгээр:
2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их хур тунадас орсон. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон байсан юм.
Мөн мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул зам хожиж, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Өөрөөр хэлбэл энэ сарын 26-ны шөнө төвийн аймгууд, 27-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ" хэмээн хэлэв.
Сарын дундаж агаарын темперар олон жилийн дунджаар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг байна.
2024 оны гуравдугаар сарын агаарын дундаж температур:
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог. Тэгвэл гуравдугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!