Сэлбийн 8,575 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8,575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж буй.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбарт 831 инженер техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчид 53 машин механизмтайгаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна.

зураг
 

Төслийн эхний ээлжийн 3,818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барих юм.

Сэлбэ хот нь орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд 10 мянга гаруй түр ажлын байр бий болгоно.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтэс