Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг "Ханиадны эм" нэрээр борлуулж байжээ
Ханиадны эм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Энэ талаар Цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргал "Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна.
Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна.
Монгол Улсад тухайн бодис агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд эм тариаг зөвшөөрөлтэй байгууллагаас худалдан авч, эмчийн заавар жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
