ФОТО: Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын амьдралыг харуулсан тусгай үзэсгэлэн нээлтээ хийв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном–90 жил” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийв.

Энэхүү үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна.

Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Тус үзэсгэлэнг Улсын Их Хурал (УИХ)-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулж байна.

Сонирхуулахад УИХ-ын даргын ивээл дор “Р.ЧОЙНОМ 90 - ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЧ” хүндэтгэлийн арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын филармонийн Их танхимд өнөөдөр болох аж.

Түүнчлэн яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн өвийг олон нийтэд таниулах зорилгоор 30 хүртэлх насны хүүхэд залууст чиглэсэн “Эрх чөлөө” эссе бичлэгийн уралдаан, Р.Чойномын нэрэмжит “Оюухай” 13 дахь удаагийн яруу найргийн наадам, “Миний Монгол” гар зургийн уралдаан болон “Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ” судлал, шинжлэлийн улсын уралдаан зэрэг соёл, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн  олон талт арга хэмжээг улсын хэмжээнд зохиохоор төлөвлөжээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг