ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/20-НД НИЙТЛЭГДСЭН
20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит 128 бөхийн барилдаан болно
IKON.MN
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болохоор төлөвлөгджээ.
Барилдаан арванхоёрдугаар сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох аж.
Шагналын тухайд
- Түрүү бөх 7,000,000,
- Үзүүр бөх 5,000,000,
- Дөрөвт шалгарсан бөх тус бүр 3,000,000,
- Наймд шалгарсан бөх тус бүр 1,000,000 төгрөг гардана. Мөн барилдсан бөх бүрд гарын бэлэгтэй бөгөөд үзэгчдээс 1,000,000 төгрөгийн есөн азтан тодруулах аж.
Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Харин үзэгчид ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой юм байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

