“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн гуравдугаарт жагслаа
Төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх тусам улс орны хөгжил урагшилж байдаг. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэсэн ачаа жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засагт онцгой чухал хувь нэмрээ оруулж байна. Тус нийгэмлэг сүүлийн 3 жил дараалан ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтуудыг тогтоогоод байна.
2025 онд Монгол Улсын хэмжээнд төмөр замаар нийт 49.9 сая тонн ачаа тээвэрлэсний 33.7 сая тонныг нь буюу 67.5 хувийг нь “Улаанбаатар төмөр зам” ХНН тээвэрлэсэн байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт эрэмбэллээ.
Энэ нь Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар УБТЗ-ын хамт олон улс орныхоо хөгжилд урьдын адил үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгааг харуулж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

