ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Туск хоёр дахь удаагаа Польшийн ерөнхий сайдаар томилогдлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Польшийн парламент центрист намын тэргүүн Дональд Тускийг ерөнхий сайдаар томиллоо.

Ингэснээр Польшийн засгийн эрх найман жилийн дараа консерватив хүчнээс Европын Холбоог дэмжигчдийн талд шилжиж байна.

Туск өмнө нь 2014-2019 онуудад Европын Холбооны гүйцэтгэх засаглалын ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 2007-2014 онуудад Польшийн ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Брюсселийн эрх баригчидтай нягт хэлхээ холбоотой тэрбээр Польш улсыг Европын Холбоотой улам ойртуулах нь тодорхой.

Хоёр сар орчмын өмнө болсон сонгуулиар зүүн жигүүрээс эхлээд аядуу консерватив хүртэл үзэл баримтлалтай намуудын эвсэл ялж, Дональд Туск засгийн газрыг тэргүүлэх боломж гарсан юм.

Өмнөх эрх баригчид болох консерватив Хууль, Шударга Ёс нам 2015 онд засгийн эрхийг авснаасаа хойш Европын Холбоотой зөрчилдөж, шүүхийн хараат бус байдалд халдаж, ардчилсан нийгмийн хэм хэмжээг алдагдуулсан хэмээн шүүмжлүүлж байгаа.

Мөн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг намын дуу хоолой болгосон хэмээн буруудаж байжээ.

Польшийн парламентын доод танхим болох 460 суудалтай Сеймийн гишүүд өчигдөр 248:201 харьцаатай саналаар Тускийг дэмжсэн байна.

“Польшийн ард түмэнд баярлалаа! Зөвхөн миний хувьд биш, энэ олон жил бүх зүйл сайжирна гэдэгт итгэж байсан хүмүүсийн хувьд өнөөдөр үнэхээр гайхамшигтай өдөр болж байна” гэж Туск ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлжээ.

Өнөөдөр тэр парламентад танхимын бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулж, батлуулах ба маргааш ерөнхийлөгч Анджей Дудад тангараг өргөх юм.

Тускийн засгийн газрыг шийдвэрлэх ёстой олон асуудал хүлээж байгаа.

Эдгээрийн нэг нь хөрш Украины хил дээр үргэлжилж буй дайн юм. Туск энэ долоо хоногийн сүүлээр Украины хувь заяаг шийдэх Европын Холбооны чухал хуралд оролцохоор Брюсселийг зорино.

Польшийн өмнөх эрх баригчид эхэндээ Украины найдвартай холбоотнуудын нэг байсан ч сүүлдээ хүнс үйлдвэрлэгчдийн эдийн засгийн өрсөлдөөний улмаас харилцаа нь муудсан юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Польшийн шинэ ерөнхий сайдад сошиал хуудсаараа баяр хүргэхдээ “Бид хамтдаа байх үед манай хоёр улсын ард түмний эрх чөлөө улам бэхжих болно” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.170] 2023/12/12
Сайн сайхан болноо л гэж бодож бвал Орост л долигонох хэрэгтэй. Үгүй бол хямраад , сүйрээд, ард түмэндээ амбаардуулаад дуусна.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.93.221] 2023/12/12
Дональд Туск ерөнхий сайд болсон нь Путинчуудын хувьд хар дарсан аймшигийн зүүд юм
2 | 2 Хариулах
зус гэж [59.153.87.51] 2023/12/12
Оросод талтай ерөнхий сайд хэдэн сар тогтовоо
0 | 0 Хариулах
Зочин [152.228.133.133] 2023/12/12
Баяр хүргэе 👏👏👏
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.163] 2023/12/12
Тускийг өмнө нь ЕС байх үеэр Польшийн өмнөх еөк Качинскигийн онгоц Орост сүйрч байсан. Польшууд одоо болтол оросууд тэр сүйрлийг зохион байгуулсан гэж үздэг. Доналд Туск оросуудтай алалцана л даа
7 | 3 Хариулах
Зочин [103.57.93.114] 2023/12/12
Орос польш хоёрын дунд хаясан яс гэдгийг по нар мэдэхийн дээдээр мэдэж байсан учраас тухайн үед яаж ч чадаагүй. Хэний хатгаас вэ гэдгийг ч мэдэж байсан гэсэн байх шүү.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.186.90] 2023/12/12
Тийм Путлерийн хатгаас байсан
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.70] 2023/12/12
Ногоон бяхлуу ямар бялдууч пиздa вэ? Өөрийг нь алах алуур гарч ирчихээд байхад. 😂😂😂
2 | 3 Хариулах
Choir [119.59.127.124] 2023/12/12
Туск гарсан ч укруудад хайр зарлах нь юу л бол доо. Өмнөх нь укруудад хайр зарлаад хусагдсан ёом штээ
4 | 5 Хариулах
Зочин [66.181.161.101] 2023/12/12
Худ яриал
5 | 4 Хариулах
Зочин [103.212.116.70] 2023/12/12
Ляхууд хэзээний л укруудыг хуурч мэхлэх дуртай. Баруун украйныг Малопольша гэж нэрлэдэг, Львов хотыг польшийн хот гэж үздэг. 😂😂😂
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.101] 2023/12/12
Гайхалтай!
6 | 2 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/12
Ene erguu mald polchiin eronhii said yamar hamaa bnaa gaihaltai gej ireel erguutdeg bna shdee
1 | 5 Хариулах
Зочин [59.153.113.14] 2023/12/12
Чамд харин ямар хамаатайн
2 | 1 Хариулах