Улаанбаатар, Монгол Улс – Корпорейт Конвеншн Төв
2025 оны 3-р сарын 27-28-ны өдрүүдэд 16 дахь удаагаа “Эрэл хайгуулыг дэмжих нь” уриан дор амжилттай зохион байгуулагдсан "Монголын Геологи, Хайгуул-2025" чуулга уулзалт нь геологи, эрдэс баялгийн салбарын яам, төрийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээ, судалгааны лабораторийн мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл явдал боллоо.
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээ нь эрдэс баялгийн салбар дахь эрэл хайгуулын сүүлийн үеийн шинэ ололт, танин мэдэхүй, технологийг сурталчилсан оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх онцлох томоохон арга хэмжээ болж чадлаа.
Хоёр өдрийн турш дараах онцлох үйл ажиллагаанууд амжилттай явагдлаа:
Энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн хэмжээний нэр хүндтэй гурван зочин илтгэгч оролцож номын дууг сонсгож шинэлэг мэдээллийг хуваалцлаа:
Тэдний үнэтэй мэдлэг, судалгаа нь оролцогчдод геологи, хайгуулын салбарын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар чухал ойлголт өглөө.
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажилласан бүх ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Чуулга уулзалтын үр дүнд Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжил чухал болохыг оролцогчид онцлов. Инновац, хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо нь Монголыг дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. "Монголын Геологи, Хайгуул" чуулга уулзалт нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйн хөгжлийг чиглүүлэх гол арга хэмжээ хэвээр байх болно.
Ирэх жилийн чуулга уулзалтын шинэчлэлт болон салбарын сүүлийн үеийн мэдээг хүлээн авахыг хүсвэл бидэнтэй холбогдож байгаарай!
Холбоо барих мэдээлэл
Ирэх жилийн "Монголын Геологи, Хайгуул" чуулга уулзалтаар эргэн уулзацгаая!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!