"Буцалтгүй тусламжаар ₮50 саяыг өгнө. Үйлчилгээний хураамж ₮990 мянгыг шилжүүл” гэх зарын дагуу шилжүүлж, залилуулжээ
"Их хэмжээний зээл олгоно" гэсэн зарын дагуу иргэд холбогдож, залилуулж байгаа асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэв.
Тухайлбал өнгөрсөн гурван хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн хоёр гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Залилагч этгээдүүд
- "Гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ"
- "Тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно"
- "Банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно. Зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу" гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фэйсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.
Иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшн ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарахыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

