Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар/ГУББГ/ хийдэг.
Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг засварлах, эвдэрч, цөмөрсөн хэсгийн шүүр тагийг нөхөх зэргээр тухай бүрд нь засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байгаа тул иргэд, ААН-үүд ойр орчныхоо болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн борооны ус зайлуулах шугамын таг эвдэрсэн, алга болсон байвал шуурхай дуудлагын 77200200 дугаарт мэдэгдэхийг хүслээ.
ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна.
Тус газраас бороо орох тоолонд ус тогтдог долоон байршилд 15 километр урт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг энэ онд гүйцэтгэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|