Нийслэл хотод тавдугаар сарын 24-ний Бямба гараг автомашингүй өдөр байна

Б.Манлай
2025 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр болно.

Гүйлтийн бүртгэл өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликэйшнээр бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.

зураг
 

Бүртгэлийн хураамжийн хувьд 1.5 км-т 5,000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5,000 төгрөг), 5 км-т 10,000 төгрөг, 10 км-т 50,000, 21 км-т 70,000, 42 км-т 90,000 төгрөг байна.

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна. 

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 500, 800м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэнэ.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авах юм. 

Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулна. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.

зураг
 

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг