ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 160 сая хүүхэд ган гачигт өртжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн бүрд нөлөөлж байгаа ч бага насны хүүхдүүд болон бага орлоготой иргэд хамгийн их өртөж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Түүнчлэн тэгш бус байдал, ядуурал, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, түүнээс үүдэлтэй мөргөлдөөн үүсэх магадлал байгааг мөн дурджээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өвчлөлийн 90% нь таваас доош насны хүүхдүүд өртөх магадлалтай байна. Мөн 2050 он гэхэд 24 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох төлөвтэй байгаа бол 2040 он гэхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ундны усны хомсдолтой бүс нутагт амьдрах тооцоо гарчээ. 

Тухайлбал, сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 160 сая хүүхэд ган гачигт өртсөн байна.

Жил бүр 38 сая орчим хүүхдийн боловсрол цаг уурын эрс тэс байдлаас үүдэн тасалддаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас 2050 он гэхэд 143 сая цагаач нэмэгдэх судалгаа гарсан байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.204] 2023/12/9
Ирээдүйд ус алт болно. Ирээдүйд олон зуун сая хүн эсвэл олон тэрбум хүн ган гачиг усны хомсдол өлсгөлөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар нутгаа орхин америк европыг чиглэн дүрвэх болно. Америк европ тэднийг багтааж дийлэхгүй учраас тэднийг буудалж ална.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.204] 2023/12/9
Хүмүүс бид байгалиа сүйтгэж бохирдуулж нөөц баялагаа шавхан баялаг бүтээж амьдрах нь хүмүүс бидний үүрдийн биш зуурдын жаргал гэдгийг санахтун.
0 | 0 Хариулах
Heregtei [202.126.89.178] 2023/12/9
Tegeed huuhed buruutai yu Etseg eh ni buruutai yu bugdeere l uildel hii
1 | 0 Хариулах