Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Санхүүгийн инновац текспринт-2023” уралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэ уралдаан нь санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбокс зохицуулалтын үйл ажиллагааг таниулах, санхүүгийн зах зээл дэх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд технологийн дэвшлийг ухаалгаар ашиглах зорилготой.
Уралдаанд 22 багийн 100 гаруй залуус бүртгүүлсэн бөгөөд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэлэг санаагаа боловсруулах, онлайн менторуудтай уулзах, “MOffice” хамтын оффист 72 цагийн туршид хөгжүүлэлт хийх зэрэг үе шатуудыг даван шилдэг 9 багийн 32 оролцогч өөрсдийн хөгжүүлсэн шинэлэг санаа, инновац шийдлээ энэ сарын 3-нд Санхүүгийн зохицуулах хороо дээр хэлэлцүүлэн шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
Текспринт уралдаан нь салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд инновац, технологийг ашигласан ухаалаг, шийдлийг эрэлхийлэх зорилгоор санхүүгийн салбарт зохион байгуулагдаж эхэлсэн шинэлэг, бүтээлч арга хэмжээ бөгөөд энэ жил анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдсанаараа онцлог юм.
“Санхүүгийн инновац текспринт- 2023” уралдааныг сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршиж буй компаниуд болох "Мобифинанс ББСБ" ХХК, "Мони маркет фанд" ХХК, "Монре даатгал" ХХК, "Зээл эм эн платформ ББСБ" ХХК, "Финберри" ХХК-уудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Мөн уралдааны хамтран зохион байгуулагчаар “Анрид Мэдиа”, мэдиа хамтрагчаар “Лемон Пресс” хамтран ажилласан юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!