ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны дарга Хонконгийн санхүүгийн салбарын төв байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзав

ikon.mn
2023 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хонконгийн Үнэт цаас, Фьючерсийн хороо (SFC)-ны дарга Tim Lui,  Гүйцэтгэх захирал Julia Leung, Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул О.Хулан болон холбогдох бусад төлөөлөгч нарын хамтаар албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын аж ахуйн нэгж компаниудыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх болон хадгаламжийн бичиг гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын орчны талаар санал солилцсоноос гадна Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар зөвлөлдөв.

зураг
 

Ингэснээр Хонконгийн Үнэт цаас, Фьючерсийн хорооноос Монголын аж ахуйн нэгж компаниудыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх болон хадгаламжийн бичиг гаргахад дэмжлэг үзүүлж, Монголын хөрөнгийн биржийг “Recognized Stock Exchange” статустай болгох хүрээнд хөрөнгийн биржүүдийн цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Mongolia's Capital Market Connectivity: Hong Kong” арга хэмжээг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар ажиллаж байгаатай холбоотойгоор Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газартай энэ сарын 27-ны өдөр уулзаж санал солилцон, хөрөнгийн зах зээлд гаднын хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхийн тулд хамтын ажиллагаа хамгаас чухал юм гэдгийг онцолж цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

зураг
 
зураг
 

Мөн Хонконгийн Хөрөнгө оруулалтын агентлагийн Санхүүгийн үйлчилгээ, финтекийн асуудал эрхэлсэн захирал Кинг Люнгтэй Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүдийн хамтаар албан уулзалт хийв.

Уулзалтаар Хонконгийн бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл авч бизнес эрхлэгчид болон санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлага, цаашдын хөрөнгө оруулалтын урсгалын талаар хэлэлцлээ.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [178.176.79.55] 2023/11/30
Албаны арга хэмжээнд ийм давхар кармаатай юм өмсөх гэж дээ. Их л гоё гэж бодсон бх даа
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/11/29
панданууд байхын. ядахнээ гар утсаараа авсан зурагтай
0 | 0 Хариулах
Зочин [128.220.159.219] 2023/11/29
ene neg gadaad yvsnaa ajil hiisen gej boddog... um uzeegui durakuudyg yaah ve
1 | 0 Хариулах
Зочин [172.225.55.53] 2023/11/28
Hh
0 | 0 Хариулах
Зочин [172.225.55.53] 2023/11/28
Hh
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.220] 2023/11/28
Уулзаадл бдаг туршлага судлаадл бдаг манай төрийнхөн явдаггүйдээ баруун европуудаас нэг хэсэг их судалдаг явдаг бсан одоо ази руу орсон уу
1 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2023/11/28
Сянганд тэтгэвэр бдаггүй гэж үнэн үү? Гадуур явахаар цал буурал 70-80-тай болов уу гэмээр өвөө эмээ нар жорлон цэвэрлээд зогсож бдаг. Эхэндээ дасахгүй сонин, эвгүй бсан. Сүүлдээ хүн дасдаг юм билээ...
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.249] 2023/11/28
chinii ireedvi.
0 | 0 Хариулах