Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн нэг компанид олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр нэг компанийг бүртгэхээр, нэг компанийн бодлогын баримт бичиг, нэгж эрхийн танилцуулгад өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
Банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий хоёр иргэнд олгохоор боллоо.
Мөн нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон нэр бүхий 29 иргэний үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!