Нийтэд ил болсон мэдээллээс харвал 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн албанд татагдан очсон залуусын 21 нь амиа алдсан талаар мэдээлсэн.
Тухайлбал /2021.03.28/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас нас барсан.
Уг хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "2021 онд гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх хэрэгт "Д" гэгчийг холбогдуулан шалгасан.
Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо ялаа эдэлж байгаа" гэж хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!