ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын армид хугацаат цэргийн алба хаахаар очсон ЗАЛУУС АМИА АЛДСАН ТОХИОЛДЛУУД он, цагийн дарааллаар

A.Жаргал
2023 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд татагдан очсон залуусаас зарим нь эргэж ирсэнгүй. Зэр зэвсэг агссан дайнд мордоогүй ч энх цагт цэргийн албанд дарга нарын дарлал, хал цэргүүдийн дэглэлтийг дааж давахын төлөөх тэмцэлд тэд амиа өгөв.

2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн албанд татагдан очсон залуусын 21 нь амиа алджээ. Энэ бол зөвхөн нийтэд ил болсон мэдээллээс нэгтгэсэн тоо юм.

Цэрэг нас баржээ гэх мэдээллийн араас нийтээрээ халаглаад, буруутнуудад хариуцлага тооцохыг шаарддаг ч "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх албаныхны үгэнд аяндаа замхардаг гэхэд буруудахгүй. 

Саяхан буюу арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдсан төгсөх курсийн оюутан залуу шөнө унтаад сэрсэнгүй харамсалтай явдал болов. Учир шалтгааныг тогтоохоор албаныхан хяналт шалгалт хийж байгаа гэх. Эцэслэн тогтоогдоогүй байхад "Гаднын нөлөөгүй", "Нүдэнд ил харагдах шарх сорвигүй" гэх зэрэг тайлбараар батлан хамгаалах салбарын удирдлагууд өөрсдийгөө хамгаалсаар.

Цэргийн алба нь бүх нийтээрээ заавал хаахаар хуульчлагдаагүй буюу зарим тохиолдолд чөлөөлөгдөж болдог. Гэвч цэргийн жинхэнэ албанд тухайн жилд татах иргэний тоо, татлага явуулах ээлж, хугацааг Засгийн газар батална гэж Цэргийн албаны тухай хуульд заасан. Үүндээ нийцүүлэхээр оюутныг ч татсан нь ийм байдалд хүргэсэн гэх шүүмжлэл байна.

Гарч буй эдгээр хэргээс улбаалан цэргийн албанд шинэчлэл хийхийг иргэд шаардаж байгаа. Мөн цэрэгт татах зорилгыг маш тодорхой болгох шаардлагатай гэж буй. Тухайлбал цэрэгт татагдсанаар юу сурах, ямар төлөвшлийг олж авах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Түүнээс биш хуучирсан буу угсрах, дарга нарын зараалд "гүйх", элдэв ажилд дайчлагдах зэрэг аар саар зүйл нь Монголын арми оршин буйн гол шалтгаан биш байлтай. 

Эх оронч сэтгэлгээг хөгжүүлнэ гэдэг ч яг яаж гэдэг нь тодорхойгүй, зорилгодоо хүрдэг эсэх нь ч мэдэгдэхгүй. Ялангуяа дарлал, дэглэлтийг тэсэж үлдэх үү, үгүй юу гэдгээ шалгах бүтэн жилийн хугацаанд залууст эх орноо хайрлах сэтгэл гүн суух нь юу л бол. Улсын хилийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалах сэтгэлгээг ерөнхий боловсролын сургуульд буюу багаас нь төлөвшүүлэх учиртай болохоос нас биед хүрсэн хүмүүст гэнэт суучих зүйл мөн эсэх нь бодох л асуудал.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэсний нэг нь эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах тухай бий.

Яг энэ дагуу өөрсдөө эс хүссэн ч явсан залуусаас амиа алдсан он цагийн дарааллыг харуулъя.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ХАРАМСАЛТАЙ
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
23
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа