Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан залуу амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдэгдээд байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Энэ талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас 22:00 цагт мэдээлэл хийх гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!