ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Барилгын 15 давхраас олдсон хутганы үзүүр цустай байсан. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна"

С.Отгоо, Өдрийн сонин
2022 оны 7 сарын 19
Өдрийн сонин
Зураг зураг

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч Н нас барсан хэрэг гараад буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч БДэлгэрхангайгаас тодруулахад Зариг сайтад өгсөн мэдээллээс өөрөөр дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэв. Тиймээс тус эх сурвалжийг ашиглалаа.

 - Хэрэг гарснаас хойш таван хоног өнгөрлөө (өчигдрийн байдлаар). Энэ хугацаанд хэн хэнийг дуудаж мэдүүлэг авсан талаар мэдээллийг өгөөч?

- Тухайн дуудлага мэдээлэл 2022 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагийн үед Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад хугацаат цэргийн алба хаагч Н гэгч нь тогтоогдсон.

Тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн тухайн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгөх гэрч, сэжигтнийг тухайн цагдаагийн газраас дуудан мэдүүлэг тайлбарыг авсан байгаа.

- Долоодугаар сарын 11-ний өдрийн хэдэн цагт хохирогч цэргийн ангиасаа гарсан бэ?

- Тухайн цэргийн ангийн орсон, гарсан бүртгэлийг эд мөрийн баримтаар хураан аваад үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

- Тухайн цэрэг өөрийнхөө амийг хорлосон байж болзошгүй тухай мэдээлэл ЦЕГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулж эхэлсэн. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг гаргаж байгаа юм бэ?

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн барилгын камерын бичлэгүүдийг авсан. Мөн хэргийн газрын үзлэгээр хутга зэрэг зүйлүүд олдсон. Эдгээр баримтыг одоогоор шалгаж дуусаагүй байна. Ер нь бол тухайн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд, камерын бичлэг зэргээс үндэслэн цагдаагийн байгууллага тэрхүү мэдээллийг өгсөн байгаа. Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас нас барсан шалтгааныг дүгнэн хэлэх эрт байна.

- Хохирогч Өмнөговь аймаг дахь Есөн янгир гэх дэлгүүрээр оройн 23:47 цагт үйлчлүүлээд гарсан байдаг. Тэрхүү дэлгүүрээс ямар бараа худалдаж авсан нь тогтоогдсон уу?

- Тухайн хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Тэрхүү бичлэг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал учраас одоогоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх ёстой байдаг.

- Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Хэргийн газраас олдсон хутга цусаар бохирлогдсон байсан гэдэг. Тэрхүү цус талийгаачийнх мөн үү?

- Шүүхийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Хэрэг гарсан баригдаж буй барилгын 15 давхраас хутга олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн хутганы үзүүр цусаар бохирлогдсон. Шүүхийн шинжилгээний хариугаар цус мөн үү, өөр бодис уу гэдгийг тогтооно.

Хохирогчийн биед ямар нэгэн хутга мэсний шарх байсан талаарх мэдээлэл надад одоогоор ирээгүй байна. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа учраас ямар учиртайг хэлэх боломжгүй байна.

- Тэрхүү барилгын хашаа харуул хамгаалалт сайтай баргийн хүн даваад орчихооргүй өндөр юм билээ. Хохирогч яаж тэр барилга руу орсон юм бол?

- Хашааны банзыг хуулан орж буй нь камерт бичигдсэн байдаг. Ганцаараа тухайн газар нэвтэрсэн байна лээ.

- Шөнийн 00:34 цагт барилгын банзыг хуулаад орж байгаа талийгаачийн бичлэг бий гэдэг. Амь хохирсон цаг нь 01:00 цагийн үед гэсэн. Дэлгүүрээр үйлчлүүлсэн болон амь хохирох үе хүртэлх нэг цаг гучин минут гаруйн үйл явдал тухайн камерт бичигдсэн болов уу?

- Дэлгүүрээр үйлчлүүлсэн хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн барилгын хашаа руу орох үеийн бичлэг бий. Өөр мэдээлэл одоогоор алга.

- Хохирогчийн найз охиноос мэдүүлэг авсан. Тухайн үед найз охинтойгоо маргалдсан зүйл байгаагүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр цэргийн ангид нь ямар нэгэн дарамт байсан уу. Эсвэл цэргүүдийг ажиллуулж байсан Галтууд компанийн зүгээс ямар нэгэн дарамт байсан уу?

- Мөрдөн шалгах ажилла гаагаар хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал байна уу, үгүй юу. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн амь насыг хохироосон уу, үгүй юу.

Мөн тухайн цэргийн алба хаагчид цэргийн ангийнхан дарамт шахалт үзүүлсэн үү, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл үзүүлсэн үү гэх зэргээр бүх талын нотлох баримтыг цуглуулж байна.

Тухайн этгээдийн амь нас яагаад хохиров, цэргийн ангиас зөвшөөрөлтэй гарсан уу, үгүй юу гээд энэ бүх үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Мөн хохирогч хаагуур явсан маршрут гэх зэрэг зүйлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог асуудал.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Тухайн хэрэг гэмт хэргийн шинжтэй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ажиллаж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [54.38.156.153] 2022/7/24
3 сая хүнтэй улс хэдэн хүнтэй армитай байх ёстой юм Монгол цэрэг 140 сая орсуудтай байлдах уу, 1.4 тэрбум хятдуудтай байлдах уу, хаана нь ч хүрэхгүй. Армийнхан гэж зүгээр л нэг хоолны савнууд л болсон. Хүүхдийн цусаар хооллодог дарга нар. Хоолны савнууд хурандаа, генерал цолыг зүгээр л наймаалцдаг болсон. Ийм болгосон женко, хүүк нарын буруу.
0 | 0 Хариулах
дд [192.82.71.254] 2022/7/22
Мөрдөн шалгаж байна. хариу хүлээж байна, хянан тодруулж байна, мэдээлэл өгөх боломжгүй зэргээр удаж цаг алдаж бас цаг хожиж хэргийг бүдэгрүүлж хаяхаа болих хэрэгтэй. Ийм байдал ердийн үзэгдэл болоод байна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.24] 2022/7/22
Ямарч ил сорви шархгүй гэчихээд хутга дээрх цус мөн эсэх гэдэг нь юу гэсэн үг үү. Ойлгогдохгүй л бна даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.101] 2022/7/21
Ер нь сайн шалгах хэрэгтэй шүү цэргийн нууц гэсэн үгээр хүүхдүүдийн амыг таглаж явуулдаг харин 167-р ангид алба хаасан дор хаяж сүүлийн 3 жилд татагдсан цэргүүдээс судалгаа авах хэрэгтэй. Өнгөрсөн жил л гэхэд нэг ядарсан өрх толгойлсон эмэгтэйгээс сар бүр 100к- 200к татуулдаг байсан гэсэн.
0 | 0 Хариулах
Бахытгул [202.179.21.238] 2022/7/21
Дээр бас нэг цэрэг зодуулж амь алдаж байсан санагдаж байна тэр цэрэгийн талаар дахиж ярьгдаагүй шүүх шинжилгээний хариу нь ил тод ярьгдаагүй тэр цэрэгтэй адил хаагданаа дарганар нь өөрөө амьаа хоролсон юм болгоно
3 | 0 Хариулах
Зочин [122.201.24.235] 2022/7/20
Barag sar bolgon er tsergeer tahil urguul ooy😁
1 | 15 Хариулах
Зочин [66.181.161.51] 2022/7/20
ern tegeeed tsergiin zahiargch nar zvger ongornodoo ene medeeleleer bol ooriihoo amiig ewguitgesen geed haah biz arai l hogiin niigem vr hvvhedee hend naidaj tseregt yawuulahiin be 😡😡😭😭
3 | 0 Хариулах
Зочин [192.82.78.215] 2022/7/20
Hardah hun n haruul yum u da
1 | 0 Хариулах
Зочин [103.10.22.111] 2022/7/19
Төөрөгдүүлэх гэж байна
4 | 1 Хариулах
Зочин [192.82.71.112] 2022/7/19
medkuee ghde bas odoogiin oswor ueiinhenii yriag eejuudiin yriag sonsood bhad huuhd n uhmeer sanagddag bsan amia horlohiig zawdaj bsan bnlee geh zereg yria ih sonsogdoh bolloo huuhduudiig bagaas n setgelzuichtei uulzuulj yriltsuuldag bolwol yadgiin 1 bodliin hutgaar ooriigoo baahan zuseh gj oroldood bolku usersiim shig bas haragdahiin turhen zuuriin setgel hodloloor baga zaluu nasandaa horwoog oriloo doo hairan saihan zaluu 😢😢 odoo sudalgaa huuhd etseg ehchuudees awaad uzwel ymar hariu garah bol gdgees uneheer ih aij bn !!! huuhduud bagaasaa setgel gutrald orj bn !!!!
5 | 0 Хариулах
hh [66.181.168.8] 2022/7/19
цэрэгт явуулсан болохоос боол болгож явуулсан юмуу даварцан новшнууд бэ, өөр газар ажлуулаад цэргийн анги мөнгийг нь авдаг ч байх шиг
11 | 0 Хариулах
Зочин [192.82.71.112] 2022/7/19
ene heregiig omooroogui shuu ghde oor aimgt tur bhad tserguud angi dree daramtluulsanaas oor gazar ajilluulwal nar garaad saihan bdag gj yridag yum bnlee ywtoi orowdmoor sanagdaj bilee hool nuutsaar idsen bn gd tserguudiig uhtel n guilgeed hool idsen tsereg n uhtlee booljdog yum bnlee ystoi tsergiin angi gj yargachildag gazar gj harsan
1 | 0 Хариулах
Зочин [124.158.68.198] 2022/7/19
хууль хүн болгонд эрх тэгш үйлчилдэг баймаар байгаа юм, цэрэгт хэн явдаг вэ, дийлэнх нь хөдөөний залуус эсвэл захын хорооллын хүүхдүүд, өөрөөр хэлбэл борчуудын хүүхдүүд, ингэж ялгавартай алба хаалгаж, амь насаар нь тоглож байснаас хугацаат цэргээ бүүр болиод цалин гайгүй өгчихдөг мэргэжлийн армитай болмоор юм
2 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/7/19
tsergiin angiudad setgelzuich baidag boluu
5 | 0 Хариулах
Зочин [192.82.78.125] 2022/7/19
цэрэг алахаа зогсоогооч эээээ
12 | 0 Хариулах
Зочин [202.21.108.220] 2022/7/19
Хэрэг гарсанаас хойш хэд ч хоночихов? Одоо болтол хохирогчын цустай харьцуулж шинжлээгүй байна гдг яст мэлхийнээс ч удаан ажиллаж байгаан бишүү. Одоо мөрдөлтөд баян боссууд, захирагч дарга нарын гадны нөлөө ороод эхэлчээ байлгүй дээ, тэд тэнэг биш шүү дээ.
11 | 0 Хариулах
Zochin [203.91.115.49] 2022/7/19
эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний хохригч болсон хэргүүд яах ийхийн зуургүй л шинжилж, судлаад шийдэгдчихдэгсэн борчуудын хохригч болсон хэрэг шинжилж нягталсаар байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад яс мэлхий шиг хөдөлж ядаж байтал дундуур нь хор найруулагдаад үхсэн нь буруутан болоод хаагдчихдаг тээн
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/19
ажил хийлгэсэн ангиас нь гаргасан. ангид нь хүргэж өгөөгүй гээд бүгдээрээ буруутай байна. бүгдийг нь нийгмийн тусын тулд ажил албадан ажиллуул. бүгдийнх нь цалингаас нь хувь гаргаад ар гэрт нь байнга тэтгэмж өгүүл. ялтан болох хүмүүс нь үхэн үхтэл нь тэтгэмж өгүүл. тэтгэмж авах хүн нь нас барвал нийтийн санд цуглуулж хүүхдийн төлөө санд өгч хүүхдийн тусын тулд зарцуул. өөр олон санал байна
7 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/7/19
yaasan ch bailaa gesen angiin dargani gadagchaa huviin ajildaa yaah gej yavuulsiin
7 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/7/19
Цусыг ингэж удаан шинжлэнэ гэж байхгүй ээ, чиглэл хүлээж байгаа биз гөлөгнүүд
19 | 2 Хариулах