Б.Солонгоо: Хамтран амьдрагчдын хооронд гэрлэлттэй адилтгах харилцаа үүссэн эсэхийг шүүх шийдвэрлэдэг болно
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр гэрлэлтээ батлуулаагүй ч дундаасаа хүүхэдтэй, олон жил хамтран амьдарч байгаа хүмүүсийн өмчлөх эрхийг шинэчилсэн хуулийн найруулгад хэрхэн зохицуулсан талаар Хууль зүй, дотоод хэргийг дэд сайд Б.Солонгоо "Хамтын амьдралаас хүүхэд төрсөн, таваас доошгүй жил хамт амьдарсан, дундын хөрөнгөтэй болсон гэх мэтчилэн тодорхой хуульд заасан хүчин зүйлийг харгалзаад хамтын амьдралаас үүдэж байгаа үр дагаврыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан.
Энэ нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуультай харьцуулахад шинэлэг зохицуулалт юм. Цаашдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг харгалзан үзээд хамтран амьдарсан иргэдийн хооронд хамтын амьдрал, гэрлэлттэй адилтгах харилцаа үүссэн эсэхийг шүүх шийдвэрлэнэ" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
