"12 жилийн өмнө тусламжаар авсан төхөөрөмжүүд гацаад байна. Шинэчлэх гэхээр Сангийн яам төсвөө хас гээд байгаа"
Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Үүнд зарим өөрчлөлт оруулах талаар санал хураахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Төхөөрөмж гацсан тул саналаа өгч чадсангүй. Санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргаж байна" гэсэн юм.
Энэхүү горимын санал дэмжигдсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "12 жил болоод техникүүдийн хугацаа нь дуусчихсан. Шинэчлэх гэсэн чинь Сангийн яам одоо болохгүй, төсвөөс хас гээд хасуулсан байх. Гаднын тусламжаар 12 жилийн өмнө авсан, одоо үйлдвэрлэхээ больсон юм байна лээ. Засаж сэлбэх бололцоогүй.
Энэ бол миний төсөв биш, би гэртээ юм авч тавих гээгүй" гэв.
2024 оны улсын төсвийн төсөлд УИХ-ын даргын багцад хөрөнгийн зардалд нь 22 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний
- 19 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмжийн
- 3 тэрбум төгрөг нь их засварын ажилд тусгагдаад байгаа юм.
Ирэх оны улсын төсөв эцэслэн батлагдахад энэ хэмжээ өөрчлөгдөх магадлалтай.
Шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
