Н.Учрал: Ирэх онд угийн бичиг хөтлөх нэгдсэн системийг ашиглалтад оруулна
12:09 2023/11/09
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр угийн бичиг хөтлөх нэгдсэн систем хийх талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнгөрсөн онд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд анхаарч угийн бичиг хөтлөх Их хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Архивын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Архивын ерөнхий газарт байгаа цаасан материалыг цахимжуулах ажил үргэлжилсээр байна.
Энэ материалыг нэгтгэж мэдээллийн эзний зөвшөөрснөөр мэдээллийг нь цуглуулаад түүнийг нь архивын материалтай холбон хоёр хүн гэрлэх гээд ирэхэд нь ДНК-ын шинжилгээтэй нь харьцуулж үнэлэлт дүгнэлт гаргадаг болгохгүй бол цаашдаа хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх нь бэрхшээлтэй.
Ургийн баяр хийдэг нь маш учир шалтгаантай зүйл байсан байна. Угийн бичгийг цахим орчинд хөтлөх үндэсний хэмжээний аяныг санаачлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Udam.mn буюу энэ ажлыг олон жил хийсэн байгууллагатай өнгөрсөн хугацаанд ажиллаж байна. Үүнийг гол нь архив бүртгэл, хууль зүйн яамтай хамтарч байж л шийдвэрлэнэ.
Ирэх онд угийн бичиг хөтлөх системийг ашиглалтад оруулна. Үүнд иргэн болгон идэвх зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй. Засгийн Газрын зүгээс энэ системийг нь хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлээд хэрэгжүүлэх бүх механизмыг нь бүрдүүлэхэд анхаарна" гэв.
10:19 2023/11/09
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болж байна.
ВИДЕО:
12:09 2023/11/09
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр угийн бичиг хөтлөх нэгдсэн систем хийх талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнгөрсөн онд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд анхаарч угийн бичиг хөтлөх Их хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Архивын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Архивын ерөнхий газарт байгаа цаасан материалыг цахимжуулах ажил үргэлжилсээр байна.
Энэ материалыг нэгтгэж мэдээллийн эзний зөвшөөрснөөр мэдээллийг нь цуглуулаад түүнийг нь архивын материалтай холбон хоёр хүн гэрлэх гээд ирэхэд нь ДНК-ын шинжилгээтэй нь харьцуулж үнэлэлт дүгнэлт гаргадаг болгохгүй бол цаашдаа хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх нь бэрхшээлтэй.
Ургийн баяр хийдэг нь маш учир шалтгаантай зүйл байсан байна. Угийн бичгийг цахим орчинд хөтлөх үндэсний хэмжээний аяныг санаачлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Udam.mn буюу энэ ажлыг олон жил хийсэн байгууллагатай өнгөрсөн хугацаанд ажиллаж байна. Үүнийг гол нь архив бүртгэл, хууль зүйн яамтай хамтарч байж л шийдвэрлэнэ.
Ирэх онд угийн бичиг хөтлөх системийг ашиглалтад оруулна. Үүнд иргэн болгон идэвх зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй. Засгийн Газрын зүгээс энэ системийг нь хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлээд хэрэгжүүлэх бүх механизмыг нь бүрдүүлэхэд анхаарна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
