ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Үндэсний ипотекийн корпорац байгуулагдах хүртэл зээлийг Монголбанк хариуцна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв. 

Тэрбээр "Өнгөрсөн онд ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх үүргийг УИХ-аас Монголбанканд өгсөн. Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гараад шилжүүлж авахаар болсон. 

Гэвч өнгөрсөн долдугаар сарын 1-нд шилжүүлж авч чадахгүйгээ мэдэгдсэн. Монголбанк ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлж 3.6 их наядын эх үүсвэр гаргасан. Засгийн газар хүлээж авахгүй гэсэн учраас одоохондоо Монголбанк хадгалаад явж байна. 

Засгийн газар Үндэсний ипотекийн корпорац гэх агентлаг байгуулахаар ажиллаж байгаа. Тус агентлаг байгуулагдах хүртэл Монголбанканд харьяалуулахаас сонголтгүй болсон. 

Жилдээ 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч байвал орон сууцны хөтөлбөр хэвийн хадгалагдах ёстой. 600 орчим тэрбум төгрөгөөс 350 орчим нь эргэн төлөгддөг. Тэгэхээр үлдсэн 250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.  

Үүнийг Монголбанкнаас гаргаж чадахгүй бол Дэлхийн банк, Нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар ажлын хэсэг судалж байна" хэмээн ярив. 

Ирэх жил орон нутгийн ипотекийн зээлд 16 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд 4,300 орчим зээлдэгчийн хүүний татаасыг төлөхөөр болсон байна.  
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.30.245] 2023/10/4
Ипотекийн 8 хувийн зээлийг бууруулах талаар Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны бусад чиглэлийн байгууллагаас хамтарсан шийдвэрийн дор судалж үзсэн боломжтой гэж дүгнэлт гарсан талаар өмнө Сангийн дэд сайд мэдэгдэж байсан. Гэтэл энэ талаар огт ажил хийгдээгүй учир ikon.mn-ны сайтын сэтгүүлчид мэдээлэл бэлтгэж нийтлэж өгнө үү.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.251.98] 2023/10/4
Өмнөх 8 хувиа 6 хувь болгоочээ ийм асуудлыг шийдэж чадахгүй эхлэж авсан хүмүүс өчнөөн жил төлөөд хохироод явж байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
ӨМНӨХ ОЛГОСОН 8 ХУВИА 6 БОЛГОЖ БАЙЖ ДАХИЖ ОЛГОХ ЮМАА ЯРЬ, ТИЙМ ШУДАРГА БУС ХАРЬЦАНГУЙ БАЙДЛЫГ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/10/3
MIK geed butets baihad zaaval zasgiin gazar davharduulj baiguuldag ni yaj baigaa yum? Bas l baahan idej uuna sh dee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.30.245] 2023/10/3
8 хувийн зээлээр ипотекд хамрагдсан 63 мянган өрхийн зээлийн хүүг бууруулаачэй. 8 хувийн зээлд хамрагдсан айл, өрх энэ талаар огт ярихгүй юм. Сэтгүүлчид хүртэл сэдэв болгож аваад холбогдох чиглэлээр нь хөөцөлдөөд өгөхгүй юм аа Би энэ талаар маш их ярьж хэлж үзсэн үгүй ядаж 8 хувьтайгаар зээл авсан иргэд дуу хоолойгоо гаргаж баймаар байх юм аа. Ганцхан жишээ хэлье ИРГЭН ТА 8 хувийн зээлд хамрагдсан бол төлөлтийн хугацаанаасаа хамаарч 500.0 мянган төгрөгөөс дээш төгрөгийн сар бүр төлж байгаа, хэрвээ 8 хувийг 6 хувь болговол сард ТА 300.0-350.0 мянган төгрөг сард төлнө таны сарын цалингийн орлого 150-200 мянгаар хэмнэгдэж танд үлдэнэ.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.214] 2023/10/3
Ийм халамжийн шинж чанартай хөтөлбөрийг төсөв рүү шилжүүлэх нь зөв.
3 | 0 Хариулах
Зочин [104.28.100.79] 2023/10/3
Ганц УБт гарсан автобусны мөнгөний дэргэд боломжийн л мөнгө юм
0 | 0 Хариулах
иргэн [202.131.248.205] 2023/10/3
Төрийн байгуулсан ТОСК, НОСК хэрхэн ажиллаж, орон сууцжуулах ажлыг шийдэж байгаа вэ? үр дүн, орлого зарлагаа тайлагнавал таарна, иргэдийн хяналт байхгүй, төр өөрөө хянана ч гэж бараг байхгүйм биш үү? Банкуудын оролцоотой МИК олон жил зүтгэсээр ирсэн, МИК ТЗК-уудын үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Дахиад ЗГ ОСК байгуулна гэхээр итгэл нураад байна. Хувийн хэвшлийг энэ улс хөгжүүлэх юмуу, больсон юм уу? Хувийн хэвшил хийж болох зүйл рүү төр орж, төрийн шахаа хийхээ хэзээ зогсоох юм бэ? Том жижиг бүх уурхай нүүрсээ МХБ-ээр зарахгүй бол АМНАТ илүү төлнө. ХААШАА АВЧ ЯВААД байгаагаа төр засаг шууд хэлчих ээ, яршиг.
3 | 0 Хариулах
Zochin [169.253.162.3] 2023/10/3
Niigmiin daatgaliin sangaa oroldohgui baival yasan yum. zoriultalt ni oorshuudee.,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.45] 2023/10/3
Муу өмхий комминистууд мөрөөрөө явж байсан бүх л бизнесийг гацааж, зогсоож лалартаж байна даа. Ипотек ер нь одоо гарч байгаа юмуу. Төр оролцлоо гэж дуулдаад л бүх ажил нь таг зогссон биз дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/10/3
нөгөө Нийслэлийн ипотекийн корпораци гэдэг шиг л юм болно биз
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
тийм нэртэй газар байхгүй
0 | 0 Хариулах
MANchuud [202.21.107.33] 2023/10/3
MAN nii kommusnistuud ene uls orniig bvr musun suiruulehnee
4 | 0 Хариулах
Зочин [43.228.131.150] 2023/10/3
Монголын хамгийн том авилгач , монголын бүх банкны захирлууд хэлнэ дээ, сахал эрдэнэбилэгийг үхтэл нь дарамтлаад хэдийш авлаа чи эрдэнэтийн суутган тооцох гэрээ гэж
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/10/3
Нэрийг нь өөрчлөөд нэг юм байгуулаад байхаа болино уу ?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.42] 2023/10/3
Монголын Ипотекийн Корпораци нь юу болчихоод бас үндэсний ипотекийн кортораци вэ. Маниусаа арай л доромжлоод байна уу
5 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
МИК чинь хувийн компани шдээ, ХХБ-ын луйврын схемд орооцолдсон, ҮИК бол төрөөс зохицуулах шинэ механизм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.150] 2023/10/3
Нийгмийн даатгалын мөнгө рүү битгий ноцоод байгаач,наад сан чинь бие дааж ажиллаж чадахгүй байна
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.87] 2023/10/3
энэ гэмт хэрэгтэнг зайлуулаачээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.22] 2023/10/3
ene hun ajlaa uguuguimu
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.171] 2023/10/3
250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэдэг нь өмнө нь дандаа мөнгө хэвлэж инфляци хөөрөгдөн төгрөгийг үнэгүйдүүлж байсан гэсэн үг мөн үү?
4 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/10/3
Наад монгол банкны зээлийн мэдээллийн сан гэж нэг балай юм аа болиулаачээ. псда. Хаанбанкны хэдхэн төгрөгний зээл хэдэн сар хоцроосон гээд Наад тэнэг системд бүртгэлтэй байна гээд олон хүн зээл авч чадахгүй хохирч байна шүү. Наад нэг юм аа болихгүй бол олон хүн хохирч байна шүү!!!!!!!!
1 | 10 Хариулах
gichiichn [66.181.161.117] 2023/10/3
zeelee hugatsaand ni tuluuch teneg lalar mine, henii umnuus zeel awsan [хориотой үг] we chi
9 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
мөнгөө төлөөчээ, чам шиг хариуцлагагүй тэнэг юмнуудыг дахиж зээл авч гай болохоос яг гоё хамгаалж байгааз дээ хахаха
1 | 0 Хариулах