Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.
Монгол Улсаас сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгож, гарын авлага өгөв.
Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгосон байна.
Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!