Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өдрийн алхалтын тоо 4,000 хүрэхэд эрүүл мэндэд сайнаар нөлөөлж эхэлдэг гэж судлаачид дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хүн эрүүл саруул байхад өдөр бүр 10,000 алхах шаардлагатай гэсэн ерөнхий ойлголт байдаг.

Тэгвэл шинэ судалгаагаар энэ тоо хамгийн багадаа 4,000 байхад хангалттайг тогтоожээ.

Тухайлбал хүний наснаасаа эрт үхэх эрсдэл өдөр тутмын 4,000 дахь алхмаас эхлэн буурдаг гэж судлаачид дүгнэсэн байна.

Тэд дэлхийн орон орны 226,000 хүнийг судалгаандаа хамруулжээ.

4,000-аас дээш 20,000 хүртэл нэмэлт 1,000 алхам тутамд эрүүл мэндийн эрсдэл 15 хувиар буурдгийг Польшийн Лодзийн анагаах ухааны их сургууль, АНУ-ын Жон Хопкинсийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн баг тооцоолсон байна.

Алхалтын эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөө нас, хүйс, хаана амьдардгаас үл хамааран ижил байжээ.

Гэхдээ 60 хүртэл насныханд үзүүлэх нөлөө нь хамгийн өндөр байсан байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл дэлхий даяар жил бүр 3.2 сая хүн хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөр нас бардаг гэнэ. Энэ нь хүний үхлийн дөрөв дэх түгээмэл шалтгаан болдог ажээ.

 

Эх сурвалж: BBC