НӨХӨН ТӨЛБӨР: Хүний сэтгэцэд хохирол учруулсан бол ₮2.7 сая ба түүнээс дээш төгрөг төлнө
Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.
Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг дээрх тогтоолын гурав дахь хэсэгт заасан байна.
Хохирогчийн нөхөн төлбөрийг тооцох аргачлалын 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” байна хэмээн тусгажээ.
Хүснэгт: Нөхөн төлбөрийн хэмжээ
Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримтлах юм байна.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дэлгэрэнгүйтэй танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
