Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөө болгон нар мандана. Өнгөрснөө тунгааж Ирээдүйгээ төлөвлө...

ikon.mn
2023 оны 8 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Ингээд сургуулиа төгслөө. 4 жилийн өмнө оюутны ширээнд суусан тэр мөчөөс мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэ оюутан цаг мөч минь. Дурсахад дурсамж дүүрэн, орхиод явахад сэтгэл гуниглам. Алдаа оноо, ухаарал харамсал, эрч хүч, баяр гуниг, хайр дурлал бүгд сүлжилдсэн дэндүү үнэтэй цаг хугацаа. Энэ цаг хугацааг үр дүнтэй өөрт хэрэгтэй үрж чадсан болов уу? Мөрөөдөлдөө хүрэхэд тус болох суурь шат минь хэр бат бөх болсон бэ? Одоо яг яах билээ? гэх олон асуултыг дөнгөж сургуулиа төгссөн олон шинэ төгсөгчид өөрсдөөсөө асууж суугаа байх.

Өөрийн хүссэн мэргэжлээрээ дурлаж ямар нэг зүйл /ажил/ хийх хамгийн сайхан. Дурласан ямар нэг зүйлээ хийх гэхээр дадлага туршлага, ур чадвар дутагдаад байгаа бол 9-хөн сарын хугацаатай ажил хийнгээ ур чадвар, туршлага олж авах санал байна.

зураг
 

Lhamour брэндийн зүгээс 9 сарын хугацаатай “ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРТЭЙ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ” ажлын байрыг дөнгөж төгссөн шинэ төгсөгчдөдөө зориулан санал болгож байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Худалдааны зөвлөх хийнгээ өөрийн төгссөн мэргэжлээр дадлага хийх, зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх сургалтуудад хамрагдах, ментор авах, ажлын CV – гээ нэр хүндтэй газраас эхлүүлэх боломж олдоно.

Тус хөтөлбөрт:

  • Ур чадвараа дээшлүүлэх
  1.  9 хүслээ цэгцэлж зорилгоо тодорхойлох нь /Ganabell academy/
  2. Цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт /Ganzorig business school/
  3. Багийн ажиллагаа /Ganzorig business school/
  4. Илтгэх ур чадварын сургалт /Ganabell academy/ зэрэг дөрвөн төрлийн сургалтыг 2 сард 1 удаа 3 цагийн давтамжтай орно.
  • Тухайн төгсөгч 1. Маркетинг, борлуулалт 2. Гадаад худалдаа, харилцаа 3. Санхүү нягтлан 4. Дизайнер 5. Хангамж, тээвэр логистик чиглэлээр их дээд сургууль төгссөн байх шаардлагатай бөгөөд тухайн төгссөн чиглэлээрээ Лхамур компанид дадлага хийнэ.
  • Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан захирлын “Mentorship” хөтөлбөр /сард 1 удаа 1 цагийн буюу нийт 9 цагийн/ авна.
  • 9 сарын хугацаанд ямар ур чадвар, хэр хэмжээний дадлага туршлагатай болж авсан талаар Лхамур компаниас албан тодорхойлолт гаргаж өгнө.
  • Энэ оны тус хөтөлбөр 2023.09.01 – 2024.06.01 хүртэл үргэлжлэх бөгөөд зөвхөн 4 шинэ төгсөгч шалгаруулж авна.
  • Сонгон шалгаруулалт 2023.08.07-25 хооронд явагдана.

9 сарын хугацаанд ажил хийнгээ өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй шинэ төгсөгч бүрийг сонгон шалгаруулалтад орохыг урьж байна.

зураг
 

Бидэнтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98010256, 77120256office@lhamour.mn зэрэг утас, и-мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

www.lhamour.mn   info@lhamour.mn