Улаагчны хар нуур татарч буй шалтгааныг тодорхойлох, хамгаалах ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Улаагчны хар нуур нь Улаагчны гол болон хур тунадсаар тэжээгддэг нуур бөгөөд 2012 оноос хойш 30 гаруй см-ээр нуурын түвшин багасаж, 2021 оноос хойш эргээсээ дөрөв орчим метр татагдаад байгаа аж.
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд 2,300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16-50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
Түүнчлэн нуурын эрэг дагуу аялж буй гадна дотнын аялагчдад элс нурах аюултай тул усанд болгоомжтой орох, хог хаяхгүй байхыг уриаллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!