Төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +15-аас +20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32-оос +37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25-аас +30 градус, бусад нутгаар +19-өөс +24 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +20-оос +22 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!