Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Уяачдын наадам: Сонгомол дээд насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн буган халтар түрүүллээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадмын хүрээнд морьдын уралдаан боллоо.

Хурдан морьдын уралдааны эрлийз дээд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна. Уралдаанд нийт 87 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 71 нь гарааны зурхайгаас хөдөлжээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа Дугаржавын Ганзоригийн 8 дугаартай буган халтар (унаач: Баянмөнхийн Ган-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй) түрүүллээ. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа САУ Гансүхийн Хадбаатарын 167 дугаартай бор халзан (унаач: Цэцгээгийн Дөлгөөн, 10 настай, эрэгтэй) аман хүзүүнд оров.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяа МУАУ Сэрээтэрийн Баярсайханы 1004 дугаартай бор дором (унаач: Нямдоржийн Билэгсайхан, 11 настай, эрэгтэй) айргийн гуравт орсон бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Жавын Бэгзийн 507 дугаартай хээр (унаач: Бадарчины Отгонбаяр, 11 настай, эрэгтэй) айргийн дөрөвт орлоо. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа ААУ Чулуунбатын Батжаргалын 555 дугаартай элбэг хээр (унаач: Цэнгэлийн Болд-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) айргийн тавт оров. 

Долдугаар байр: Ховд аймгийн Мянгад сумын харьяа МУМУ Загджавын Мэндсайханы 208 дугаартай хээр (унаач: Энхбаатарын Арвин, 11 настай, эрэгтэй)

Наймдугаар байр: Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын 199 дугаартай хар (унаач: Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, 11 настай, эрэгтэй)

Есдүгээр байр: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Аваадоржын 557 дугаартай бор хээр (унаач: Гансүхийн Содбилэг, 9 настай, эрэгтэй)

Аравдугаар байр: Ховд аймгийн Чандмань сумын уяач Баатархүүгийн Пүрэвжаргалын 448 дугаартай хонгор (унаач: Сарангэрэлийн Өлзийхүү 9 настай, эрэгтэй)