ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун авга ахаа цаазалсандаа "Сэтгэл хангалуун" байгаа гэнэ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун шинэ жилийн баяраар ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ анх удаа авга ах Чан Сон Такийг цаазалсан явдлаа тайлбарлан, үүнийгээ “намаа хир буртгаас цэвэрлэсэн ” гэж нэрлэжээ. Түүний өгүүлснээр энэхүү “шийдвэртэй алхам ” нь улс орны нэгдлийг бэхжүүлсэн гэнэ. 

“Намын эсрэг, хувьсгалын эсрэг элементүүдийг устгах тухай манай намын цагаа олсон, зөв шийдвэр нь намын дотоод нэгдлийг бэхжүүлэх боломжийг бидэнд олгосон” хэмээн Ким Жон Ун хэлсэн үгэндээ онцолжээ. 

Чан Сон Так цаазлагдахын өмнө

Эргэн сануулахад 12 дугаар сарын 13-ны өдөр Солонгосын Төв цахим мэдээллийн агентлаг төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдсан Чан Сон Такийг цаазалсан тухай мэдээлсэн юм.

Түүнчлэн Чан Сон Такийг авлига, хувьсгалын эсрэг үйл ажиллагаа болон хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгаж байлаа. Үүнээс өмнө 67 настай Чан Сон Так дүүгийнхээ ойрын хамтран зүтгэгч, БНАСАУ-ын хамгийн хүчирхэг хүний нэгд тооцогдож байсан юм. 

 

Хамгийн ноцтой гэмт хэргүүд

Чан Сон Такийг засаглалаас нэн хурдан, мөн хамгийн ноцтой хэргүүдийг үүрүүлэн устгасан нь дэлхий нийтийн гайхшралыг төрүүлээд байсан юм. Учир нь түүнийг буруутгасан улсаасаа урвах зэрэг хэргүүд нь Хойд Солонгосын хувьд байж болох хамгийн хүнд гэмт хэргүүдийн тоонд ордог аж. 

Чан Сон Так

•    1946 онд төрсөн  
•    1972 онд Ким Чен Ирийн эгчтэй гэрлэсэн  
•    70-аад оноос эхлэн Солонгосын Хөдөлмөрийн намын бүрэлдэхүүнд ажиллаж эхлэсэн. 
•    1992 онд Намын төв хорооны гишүүн болов. 
•    2004 онд албан тушаалаасаа огцорч, 2006 онд эргэн суудалдаа очжээ. 
•    2011 год – БНАСАУ-ын Үндэсний Цэргийн Комиссын дэд даргын албан тушаалд томилогдов 
•    2013 оны 11 дүгээр сар- Албан тушаалаасаа огцров 
•    2013 оны 12 дугаар сар – баривчлагдан, цаазлуулав . 

Тэрбээр засаглалд их ойр байсан түүнчлэн хариуцлагатай албан тушаал хашиж байсан нь өөрийгөө улсын залуу тэргүүнтэй харьцуулж, тэргүүнийг унагах гэж оролдсон хэмээн Солонгосын төрийн хэвлэлүүдээр бичжээ. Чан Сон Так эдийн засгийн шийдвэр гаргахад гол хүн нь байсны дээр Хятадтай харилцах харилцааг хөгжүүлэх асуудлыг хариуцдаг байжээ.

Чан Сон Такийг цаазалсан нь түүний эдийн засгийн өсөлтийн бодлого улс төрийн хувьд нийцэхгүй байсантай холбоотой гэж зарим хүн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Ким Жон Ун авга ахынхаа ивээл, халамжаас хэдийн гарч, ахыгаа өрсөлдөгч, аюул занал гэж харсан учраас устгасан БНАСАУ -д тогтоох хяналтын төлөөх тэмцэл хэмээн үзэж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг