Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

“ICC Tower” бол дэлхийтэй өрсөлдөх таны бизнесийн гарц

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Өвөрмөц, тансаг шийдлээрээ нийслэлийн нүүр царай болсон барилгуудын нэг бол “ICC Tower” юм. Сүхбаатарын талбайн чанх урд арваад жилийн өмнө сүндэрлэж байсан энэхүү 21 давхар цамхгийн үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эдийн засаг, гадаад худалдааны цөмд оршдог тул хөрөнгө оруулагчдын хувьд эрэлт өндөртэй байршил байсаар ирсэн.

Хамгийн гол нь орчин үеийн контекстуарилизмын хэв маягаар баригдсан шилэн хийцтэй “ICC Tower”-ийн архитектурын шийдэл нь эргэн тойрныхоо түүхэн дурсгалт барилгуудтай гайхалтай зохицож чаддаг. Дээрээс нь хотын төв цэгт урлаг соёл, банк, санхүү, дээд зэрэглэлийн зочид буудал, төр захиргааны байгууллагуудтай хөршилдөг учраас төрөл бүрийн бизнес өргөжин тэлэх том орон зай юм.

зураг
 

Тухайлбал Төрийн ордон, хотын захиргаа, яамнууд, гадаадын элчингүүдийн корпус, “Blue Sky”, “Shangrila Hotel”-оос хэдхэн алхмын зайтай оршдог. “ICC Tower”-т дэлхийн брэндүүд нэг дор төвлөрснөөс гадна олон улсын болон дотоодын топ бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

зураг
 

Онцолж дурдвал Европын холбоо болон Итали, Польш улсуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон Монгол улсын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагуудын төв оффис зэрэг олон нэр хүндтэй байгууллага “ICC Tower”-ийг сонгон байрлаж байна.

Хотын төвд бүх зүйлтэй ойр, тав тухтай, тансаг орчныг бүрдүүлж чадсан “ICC Tower” бол бизнесийнхний нэр хүндийг төгс тодорхойлохын зэрэгцээ шинэ боломжуудаа цогцлооход үнэт цаг хугацааг нь хэмнэх гүүр юм.

зураг
 

“ICC Tower”-ийн байршлыг түүхэн талаас нь аваад үзвэл ихээхэн онцлогтой. Одоо энэ оршиж байгаа газарт нь 1955 онд Улаанбаатар хотын Захиргааны анхны барилга байрлаж байжээ. Тухайн үедээ нийслэл дэх хуруу дарам цөөхөн барилгын нэг нь байв.

Хуучин цагт хотын өнгө төрхийг тодорхойлж байсан энэхүү хоёр давхар барилгын буурин дээр өдгөө дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн онцгой барилгуудын нэг сүндэрлэсэн байна. Ингэхдээ зүгээр ч нэг тоосго өрж, шилэн хөшиг хийгээгүй ба барилгын деталь бүрийг нарийн тооцоолж, архитектурын жинхэнэ ур ухааныг шингээсэн бүтээл болсон нь гайхалтай.

“ICC Tower”-ийн зураг төслийг БНХАУ-ын алдартай архитектур Хуанг Жиан болон Монгол улсын архитектур Ц.Алтангэрэл хамтран гаргажээ. Тэрбээр дэлхийд танигдсан маш олон барилгуудын зургийг гаргаж байсны нэг нь Бээжингийн олимпын бэлгэ тэмдэг “Усан шоо” байгууламж юм. Тэрбээр онцгой мэдрэмжтэй нэгэн. Ийм ч учраас “ICC Tower”-ийг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаараа илүү ялгарч байхыг эрмэлзэж зураг төслөө гаргасан гэдэг.

зураг
 

Нэн түрүүнд дизайныг нь тооцохдоо Монгол орны эрс тэрс уур амьсгал, хүчтэй салхи зэргийг бодож төлөвлөжээ.

Барилгын гаднах тансаг байдалтай уялдсан цэвэр цэмцгэр, донжтой интерьерийн илэрхийлэл “ICC Tower” нь дэлхийд тэргүүлэгч Германы “Schüco” брэндийн шилэн хийцийн технологийг нэвтрүүлсэн.

Шилний хувьд ганжуулсан учир дуу чимээг маш сайн тусгаарлана. Мөн халуун хүйтний шилжилтэд онцгой тэсвэртэй. Европ стандартыг хангасан галын хамгаалалттай цонх нь 1.5 цагийн турш аваарын шатны хонгил руу гал нэвтрүүлэхгүй байх давуу талтай.

Энэхүү барилгын бас нэг онцлох элемент нь цахилгаан шат юм. Монголдоо зөвхөн хоёрхон барилгад суурилуулсан Финляндын “KONE” корпорацын лифтийг нэвтрүүлсэн байна. Уг лифт нь байгаль орчинд ээлтэй экодиск хөдөлгүүртэй. Энэ нь бусад төрлийн лифтнээс 70 хувиар бага цахилгаан зарцуулдаг учраас дэлхийн барилгын салбарын магнатуудын сонголт болсон.

“ICC Tower” цамхгийн хамгийн чухал үзүүлэлт бол газар хөдлөлтийн 8.5 баллд тэсвэртэй. Цутгамал карказ болон цутгамал монолит системүүдийг хослуулжээ.

зураг
 

Манай улсын барилгын салбарт цоо шинэ өнгө төрх, стандартыг тогтоосон “ICC Tower” нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг дээд зэргээр хангаж, дэлхийн стандартыг Монголд нутагшуулахад үнэтэй хувь оруулсан юм.

Барилгад нэвтрүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдэд мэргэжлийн инженерийн баг 24 цагийн турш хяналт тавьж ажилладаг байна. Иймд харилцагч байгууллагуудын хувьд тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд сэтгэл амар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.