15:58 2025/09/18
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм.
Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Улсын Онцгой комисст агаараас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УОК-д албан ёсоор илэрхийллээ.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
13:46 2025/09/18
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас хоёр настай хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл 2025 оны есдүгээр сарын 17-ны 16:55 цагт орон нутгийн онцгой байдлын албанд бүртгэгдсэн байна.
Хүүхэд алга болсон газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд оршдог аж.
Тухайн үед мод бэлтгэж байсан иргэний хоёр настай хүү П нь машинд унтаж байсан бөгөөд эцэг эхийгээ түр холдсон үед сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, хоёр мотоцикл, дөрвөн морьтойгоор 4–5 км-ийн хүрээнд самналт хийж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Мөн аймгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллахаар хөдөлсөн байна.
15:58 2025/09/18
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм.
Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Улсын Онцгой комисст агаараас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УОК-д албан ёсоор илэрхийллээ.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!