Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний гудамжны уулзвараас Хөсөг трейдийн баруун урд уулзвар хүртэлх авто замыг гурав хоног хаана

Б.Манлай
2025 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр болжээ.

Энэ тухай НЗХГ-аас "Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг 2025 оны есдүгээр сарын 19-ний 23:00 цагаас есдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, инженерийн шугам сүлжээний шилжүүлэг, хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу" гэж мэдээллээ.