Нийслэл хотод есдүгээр сарын 15-наас миддлингийн шахмал түлшийг иргэдэд худалдаалж эхлээд буй.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан шахмал түлшийг нэг шуудайг нь 3,750 төгрөгөөр зарж байгаа юм байна.
Миддлингийн шахмал түлш худалдаалж байгаа цэгүүдийн хаяг:
Энэ жил “Тавантолгой түлш” компанийн нөөцөд үлдсэн 42,635 тонн миддлингийн шахмал түлшийг худалдаалж дуусаад цаашид үйлдвэрлэхгүйг албаныхан мэдэгдсэн билээ.
Харин Хятадаас худалдаж авах 306 мянган тонн хагас кокс түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулж эхэлнэ.
Ингэснээр иргэд хоёр төрлийн түлшнээс сонгож авах боломжтой болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!