Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр мидлинг, хагас коксон түлш худалдан авах шинэ сонголтын талаар "Дижитал инфосек" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Энэ жил манай компани Хотула гэх бүтээгдэхүүн дээр иргэдэд нүүрс худалдан авах шинэ сонголтыг бий болгож оролцож байгаа.
Иргэд хуучны Сайн картаараа түлшээ аваад явж байгаа. Манай аппликэйшний хувьд иргэдэд нэмэлт сонголтыг бий болгож байгаа гэсэн үг.
Аппликэйшний давуу талыг дурдвал өмнө нь ашиглаж байсан Сайн карт болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжүүдийн системүүдтэй холбогдсоноороо давуу талтай. Манай системийг ашигласнаар иргэд өрхийнхөө картыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах, картаа хаах, нийт цэгийн хаяг байршил, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой.
Энэ жил иргэдэд түлш авах боломжийг маш олон эх үүсвэрээр өгөхийг зорьж ажиллаж байна.
Түрүүн хэлсэнчлэн иргэд Сайн картаараа шахмал түлш, миплингээ авч болж байна. Мөн Хотула аппликэйшнээр авах боломжтой. Үүний зэрэгцээ аравдугаар сарын 1-нээс эхлэн иргэний үнэмлэхний QR уншуулаад шахмал түлшээ авах боломжийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!