ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хувьцаа бол урт хугацааны аялал

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа Хөгжлийн Банкны IPO төсөлд туслах андеррайтераар оролцож буй “Ти Ди Би Секьюритис ҮЦК”- ийн Дэд захирал Г.Энхбаттай ярилцлаа. 

- Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Худалдаа Хөгжлийн Банк хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгож, IPO хийж байгаагаа зарласан. Банк хэдэн хувиа олон нийтэд санал болгож байгаа талаар яриагаа эхлүүлье.

2022-2023 он бол Монголын санхүүгийн зах зээлд тэр дундаа хөрөнгийн зах зээлийн ирээдүйд хамгийн ихээр нөлөөлөх он жилүүд болж байна. Та бүхний мэдэж байгаачлан банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, арилжааны банкууд энэ оны 6-р сарын 30-ний өдрөөс өмнө хувьцаат компани болох үүрэг хүлээсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор системийн ТОП 5 банкны IPO Худалдаа Хөгжлийн Банкаар үргэлжилж байна.

Системийн тэргүүлэх банкнуудын нэг ХХБ-ны хувьд өөрийн 48.070,880 ширхэг гаргасан хувьцаатай ба үүн дээрээ нэмж нийт хувьцааны 5 хувь буюу 2.5 сая ширхэг хувьцааг нэгжийн үнийг 33,000 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. Мөн нийт санал болгож буй хувьцааны 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгож байгаа.

- Өмнө нь IPO хийсэн банкнуудтай харьцуулахад нэгж хувьцааны үнэ 33,000 төгрөг гэхээр их үнэтэй сонсогдож байна. Үнэлгээг ямар компани хийсэн бэ?

Ер нь TDB IPO төслийн хүрээнд хамтран ажилласан байгууллагууд маань зах зээлдээ тэргүүлэгч, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй компаниуд байсан. Мөн энэ тэдгээр компаниуддаа энэ ташрамд талархал илэрхийлье. Үнэлгээний хувьд “BDO Mongolia” ажилласан. Дотоодын болон олон улсын олон том төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай хамт олон.

Харин нэгж хувьцааны үнийн хувьд 33,000 төгрөг гэдэг нь абсолют дүнгээрээ үнэтэй мэт санагдаж байгаа боловч үүний цаад шалтгаан нь тухайн компанийн хувьцааны тоо ширхэгтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл хувьцааны үнэ, үнэлгээ гэдэг хоёр өөр зүйл бий. Тухайлбал 100 сая төгрөгийн үнэлгээтэй, нийт 10 ширхэг хувьцаатай компани гэж бодоход нэгж хувьцааны үнэ 10 сая төгрөг болно, Нөгөө талаас 100 сая төгрөгийн үнэлгээтэй хэдий ч 100 ширхэг хувьцаатай компани бол нэгж хувьцааны үнэ 1 сая төгрөг болж таарна. Тиймээс 100 саяар үнэлэгдсэн компани нийт хувьцаагаа 10, 100, 1000, 10000 ширхэг гээд хэд ч хувааж болно. Олон ширхэгтэй байх тусмаа нэгж үнэ абсолют дүнгээрээ бага болно гэсэн санаа. Тэгэхээр Худалдаа Хөгжлийн Банкны хувьд өмнөх банкны төслүүдтэй харьцуулбал арай цөөн хувьцааны тоо ширхэгтэй л гэж ойлгоход болно.

Үнэлгээний хувьд нэмж хэлэхэд, үнэлгээнд хамгийн сүүлийн үеийн тоо буюу 2022 оны 12 сарын 31- ний үр дүн, тайланг ашигласан бөгөөд үүнээс онцлох зүйл нь хорогдуулалтын хувийг 19.6 хувиар тооцсон. Энэ нь бусад банкны төслүүдтэй харьцуулахад 3 - 4 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Хорогдуулалтын хувь өндөр байх тусам хөрөнгө оруулагчдад очих өгөөж тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой.

зураг
 

- Хөрөнгө оруулалт хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Эрсдэлийн тухайд нэг үг байдаг. Хөрөнгө оруулалт нь эрсдэлтэй хэдий ч хөрөнгө оруулахгүй байх нь түүнээс хавь илүү эрсдэлийг дагуулдаг гэдэг. Ерөнхийдөө суурь талаасаа тухайн компанийн удирдлага, менежментийн баг, тэдгээрийн туршлага, алсын хараа, зорилго, стратеги зэрэг нь маш чухал. Тухайлбал банкууд зээл олгох үедээ тухайн зээлдэгчийн барьцаа хөрөнгийг судалдаг. Гэхдээ түүнээс илүүтэйгээр энэ хүн хэрвээ зээлээ төлж чадахгүй байдалд орвол зээлээ эргүүлэн төлөх чин хүсэл эрмэлзэл байна уу үгүй юу гэдгийг хардаг. Яг үүнтэй л ижил ойлголт. Нэг талаасаа хөрөнгө оруулалт хийхэд судалгаа, шинжилгээ чухал бол нөгөө талаасаа мэдрэмжийн асуудал байдаг.

- Худалдаа хөгжлийн банкны хувьцааг худалдан авч, хувьцаа эзэмшигч болсноор ямар өгөөжийг хүртэх боломжтой вэ?

Худалдаа Хөгжлийн Банкны хувьд ирэх жилүүдэд татварын дараах цэвэр ашгийн 30-40 хувийг ногдол ашиг хэлбэрээр олгох тухай холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. Ногдол ашиг олгох нөхцөл нь үнэт цаасны танилцуулгад дэлгэрэнгүй тусгагдсан. Түүнчлэн хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой ба бидний тооцооллоор ирэх 5 жилийн хугацаанд ногдол ашиг болон хувьцааны үнэ цэний өсөлт нийлээд 15.5 - 19.1 хувийн өгөөжийг жил бүр авах боломжтой гэж харж байгаа. Магадгүй энэ өгөөж их үү бага уу гэсэн асуулт гарч ирж болно. Үүнийг дотоод зах зээлийн эрсдэлгүй өгөөжийн түвшин буюу бодлогын хүүтэй харьцуулж болно. Өөрөөр хэлбэл таны хүлээгдэж буй өгөөж Монголбанкны бодлогын хүүний түвшнээс дээшлэх тусам эрсдэл, өгөөжийн аль аль нь өндөр байна. Харин хүлээлт ойртох тусам эрсдэл бага, өгөөжийн түвшин бодитой гэж ойлгож болно.

- Хувьцаанд хөрөнгө оруулах нь ашигтай гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гагцхүү банкны хувьцаанд хөрөнгө оруулах нь ашигтай юу гэдэг дээр та ямар хариулт өгөх вэ?

Өнгөрсөн 100 жилийг харахад АНУ-д инфляцаас хамгаалсан нэг л актив байсан нь хувьцаа байсан. Бонд, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэрэг бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүд бүгдээрээ үнэ цэнээ алдсан байдаг. Гэхдээ мэдээж 100 жилийг харж хөрөнгө оруулаарай гэж хэлэхгүй. Өнгөрсөн түүхээс харахад аливаа нэгэн хямрал, эдийн засгийн өсөлт ээлжлэн зах зээл солигдож байхад хөрөнгө оруулагчдын хэн нь урт хугацаанд тэвчээртэй хадгалж чадсан нь хамгийн өндөр өгөөжийг хүртсэн байдаг.

Тиймээс хувьцаанд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол дор хаяж 3-5 жилийг харж хөрөнгө оруулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Гэхдээ тэр нь сайн компани, сайн хувьцаа байх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд би 2012 оноос хойш хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсан байдаг. Одоо ч хуримтлалынхаа тодорхой хувиар сар бүр, улирал бүр нэмж хөрөнгө оруулалт хийгээд явдаг. 10 жилийн өмнө эхэлсэн хөрөнгө оруулалт маань 2021 оны зах зээлийн огцом өсөлтөд үр өгөөжөө харамгүй өгсөн байдаг. Гэхдээ зах зээл унаж л байдаг, өсөж л байдаг. Зах зээл тэр даяараа өссөн ч тэнд хямд үнэлгээтэй, сайн хувьцаа байж л байдаг. Түүнийг олж хөрөнгө оруулах хэрэгтэй.

- АНУ-ын банкны секторын хямралаас үүдэлтэйгээр дэлхийн санхүүгийн зах зээлд үүсээд буй нөхцөл байдал манай дотоодын зах зээлд хэрхэн нөлөөлөх боломжтой гэж та харж байна вэ?

Шууд нөлөө бол харьцангуй бага болов уу. Гэхдээ шууд бусаар утгаараа манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт багасах, долларын эх үүсвэрийн өртөг нэмэгдэх зэргээр нөлөөлөх боломжтой. АНУ-д болж үйл явдал нь 2008 оноос авч хэрэгжүүлж эхэлсэн мөнгөний зөөлөн бодлогоос үүдэлтэй. Та бүхэн АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлдэг S&P 500 индексийг мэднэ. S&P500 индекс сүүлийн 10 гаруй жил үргэлж өсөлттэй байсаар ирсэн. Мөнгөний зөөлөн бодлого зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг урт удаан хугацаанд нэмэгдүүлсээр хөрөнгө оруулалтыг дэмжсэн гэж ойлгож болно.

Харин АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 2022 оны 3-р сараас эхлэн бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлснээр тус улсын арилжааны банкнуудын орлогын тайланд сөргөөр нөлөөлсөн. Уг нөлөө нь бэлэн мөнгөний алдагдал биш буюу эзэмшиж буй үнэт цаасны зах зээлийн үнэлгээ буурсантай холбоотой. Жишээ нь тухайн банк 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй Засгийн газрын үнэт цаас эзэмшиж байх хугацаанд бодлогын хүүг 3-аас 4 хувь болтол өсгөвөл уг үнэт цаасны үнэлгээ даруй 25 хувиар буурч түүний үнэлгээ 750 сая долларт хүрнэ гэж ойлгож болно. Үүнийг хэрэгжээгүй алдагдал ч гэж нэрлэдэг. Энэхүү алдагдал нэмэгдсэнээр зах зээлд “паник” хөдөлгөөн нэмэгдэж АНУ-ын хэд хэдэн банкнууд дампуурах үйл явдал өрнөлөө.

Монгол улсын хувьд дотоод Засгийн газрын бондын арилжаа 2017 оноос явагдаагүй төдийгүй үүнээс өмнөх жилүүдэд уг үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх маш бага байдаг байсан буюу хүүний түвшин нэрлэсэн хүүн дээрээ арилжаалагддаг байсан тул АНУ-ын банкуудад үүсээд байгаа нөхцөл байдал манай арилжааны банкнуудад үүсэхгүй гэж харж байна.

Үүн дээр нэмээд хэлэхэд манай улс өөрийн зах зээлийн бенчмарк хүүгээ Засгийн газрын бондын хүүгээр биш Монголбанкны бодлогын хүүгээр тодорхойлж ирсэн. Гэтэл энэ хүү зөвхөн арилжааны банк Монголбанк нарын хооронд хийгдэж буй арилжаанаас тогтож буй хүү юм. Харин Засгийн газрын бондын арилжаа нь банкнууд , даатгалын компаниуд, аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг хөрөнгө оруулагч нар бүгдээрээ хамт оролцож байж бий болдог, эрэлт нийлүүлэлтээс үүдэн гарч ирж байгаа жинхэнэ зах зээлийн хүү юм.

- Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн дараагийн бүтээгдэхүүн юу вэ?

Сүүлийн жилүүдэд зах зээл дээр IPO хийх хүсэлтэй олон компаниуд бий болж байгаад баяртай байна. Манай компани хөрөнгө оруулагч нартаа зориулсан чанартай, цөөн тооны бүтээгдэхүүн санал болгодог. Өөрөөр хэлбэл судалгаандаа, санхүүжилт татахаар зэхэж буй харилцагчаа таньж мэдэхэд түлхүү цаг хугацаагаа зарцуулдагтай холбоотой. Нөгөө талдаа энэ нь компанийн бодлогоос гадна манай дотоод зах зээлийн багтаамжтай бас холбоотой..

Энэ оны сүүлээр бидний зүгээс нээлттэй болон хаалттай хэлбэрээр үнэт цаас гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид хөрөнгө оруулагч, харилцагч нартаа тухай бүр нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл гарсан даруйд мэдээлэл хүргээд явна.

- TDB IPO төсөлд амжилт хүсье. Урилга хүлээн авч дэлгэрэнгүй яриа өрнүүлсэнд баярлалаа.

Цаг гаргаж, яриа авсанд баярлалаа, амжилт хүсье.

Хэрвээ Та ХХБ-ны хувьцаанд хөрөнгө оруулахыг хүсвэл Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн 7010-0261 тоот утсаар хэзээд холбогдох боломжтой байгаа.

Мөн TDB IPO-той холбоотой бүхий л мэдээллийг ipo.tdbm.mn сайтаар хандан авах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.