Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрлэн суманд гурван хаан болон Чингисийн есөн өрлөгийн хөшөө бүхий аялал жуулчлалын мини парк байгуулж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг tender.gov.mn-ээс авав.

Хэнтий аймгийн нутагт баригдаж буй хөшөөнүүд ямар учиртайг тус аймгийн удирдлагуудаас тодрууллаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга: Сумын Гүндгаравлин хийдийг түшиглээд аялал жуулчлалын мини паркийн тохижилтын ажил хийгдэж байгаа. Энд 2020-2021 онд гурван баатрын морьтой хөшөө баригдсан.

Хэрлэн голын гүүрний баруун талд паркийн хашаа баригдаад хэдэн жил болсон. КОВИД-19, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад санхүүжилтийг тухайн жилдээ бага багаар хийж байгаа юм.

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс "Хэнтий аймгийн төв, Хэрлэн голын гүүрний баруун талд түүхийн өлгийг харуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар гурван жилийн өмнө зураг, төсөв нь батлагдсан. Чингис хотын "Аялал жуулчлалын мини парк" нэртэй цэцэрлэгт хүрээлэн.

Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил үргэлжилж байна. Усан оргилуур, спорт болон амралт зугаалгын хэсэг цогцоороо хийгдэнэ. 

Уг хүрээлэнгийн хашаанд хоёр жилийн өмнө Чингис, Өгөөдэй, Хубилай хааны хөшөөг барьсан байсан. Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хөшөөг түрүүлж барьж байгаа юм. Одоо үргэлжлүүлээд Чингис хааны есөн өрлөгийн хөшөө баригдаж байна" гэсэн мэдээллийг өгөв.

зураг
 
Гэрэл зургийг tender.gov.mn-ээс авав.

Паркийн "Гурван хааны болон Чингисийн есөн өрлөгийн хөшөө нь хүн хүрэхээр мэдэрдэг ухаалаг шийдэлтэй биш. Хиймэл чулуугаар хийгдэж байгаа"-г уран барималч Ж.Нанзаддорж хэллээ. Тэрбээр эдгээр хөшөөг урлаж байгаа юм байна.

Тус паркийн он дамжсан төсвийн талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн өгье гэдгээ хэлсэн ч Хэнтий аймгийн төвд цахилгаан тасарсан учир харах боломжгүйг учирласан юм.

Харин tender.gov.mn-ээс шүүхэд тус аялал жуулчлалын гудамж байгуулах, мини паркийн тохижилтод 2019-2023 онд дөрвөн удаагийн нийт 1.7 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.

зураг
 
Гэрэл зургийг tender.gov.mn-ээс авав.
зураг
 
Гэрэл зургийг tender.gov.mn-ээс авав.
зураг
 
зураг