Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг прокурорт шилжих шатандаа байгаа гэсэн мэдээллийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт өгч байв.

Харин прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эх сурвалж батлав.

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.

Учир нь Дээд шүүхээс тэднийг эрүүдэн шүүсэн гэх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байна. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж, хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар өнөөдөр прокуророос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.