Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг прокурорт шилжих шатанд байгаа гэсэн мэдээлэл авсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Мөрдөх байгууллага санал дүгнэлтээ боловсруулаад прокурорт шилжүүлэх шатандаа явж байгаа гэсэн мэдээллийг авсан" хэмээн сэтгүүлчийн асуултад товч хариуллаа.

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/883897459344828

Эргэн сануулахад, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутган Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гаргасан юм.

Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгаад прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргаж сулласан билээ.

Тэдэнд хилс хэрэг хүлээлгэсэн гэх асуудал тухайн үед үүсэж байв.