Жилээс жилд өргөжин тэлж, ҮХХ-ийн томоохон зах зээлийг эзэлж байгаа RE/MAX-чуудыг өнөөдрийн дугаарт онцолж байна. Тэд энэ онд 1 их наядын борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөж байгаа билээ.
RE/MAX Mongolia бүсийн төв оффисын зүгээс 2023 оныг “LET’S LEVEL UP” жил болгон зарласантай холбогдуулан бүсийн хэмжээнд хэрхэн дараагийн түвшиндээ гарах талаар хэлэлцэхээр нийт захирлуудын дунд “Стратеги хурал”-аа амжилттай зохион байгуулж дууслаа.
2023 онд 1 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол улсынхаа тасралтгүй эргэх мөнгөний урсгалыг эрчимжүүлж өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө өөрсдийн ур чадвар, хандлага, мэргэжлийн ёс зүйг дараагийн түвшиндээ гарахаар Let's level up 3 төрлийн стратегийн зорилтыг энэ онд биелүүлэхээр хамтдаа хэлэлцэж шийдлээ.
Мөн бид 2023 “LET’S LEVEL UP” жил болгон зарласантай холбогдуулан бүсийн хэмжээнд хэрхэн дараагийн түвшиндээ гарах талаар нийт 250 цолтой АГЕНТ-уудтайгаа “D.P.G.S уулзалтаа”-аа амжилттай зохион байгуулсан билээ. Цолтой агентууд хэдий нийт агентуудын 28%-ийг эзэлдэг ч нийт бүсийн хэмжээнд борлуулалтынхаа 57%-ийг эзэлж байгаа хамгийн том нөлөө бүхий шилдгүүд байдаг билээ.
Бид энэхүү арга хэмжээгээр RE/MAX-ийн хүндэт агентууддаа онцгойлон 2023 оны ҮНДСЭН 3 стратегийн талаар хуваалцлаа.
Мөн RE/MAX TOP оффисын Gold цолтой агент буюу 2022 оны шилдэг Агент Б.Тамир Реферрал боломж сэдвээр бусдадаа мэдлэг, чадвараа хуваалцаж бид бие биеэсээ тасралтгүй суралцсаар байна.
Энэ жилийн бүх арга хэмжээг АМЬД байлгах үүднээс УТАСГҮЙ зохион байгуулж брокер эзэмшигчид болон агентууд маань стратегийн уулзалтдаа илүү төвлөрөн хоорондоо ярилцах, харилцах боломжийг олгосноороо давуу талтай уулзалт болж өнгөрсний дуулгахад таатай байна.
Fb: RE/MAX Mongolia
Web: www.remax.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!