Автомашин үйлдвэрлэгч Mitsubishi Motors компани тавдугаар сарын 25-наас эхлэн шинэ загварын Delica Mini бүтээгдэхүүнээ Японы зах зээлд зарж эхлэхээр болжээ.
Шинэ Delica Mini нь 1,804,000-аас 2,238,500 иений ($13,500-$16,790) үнэтэй байх гэнэ.
Цомхон хэмжээтэй ч бартаат замаар явах чадвартай энэ автомашиныг аялал зугаалга, өдөр тутмын амьдралд зэрэг ашиглах боломжтойг Mitsubishi онцолжээ.
Delica Mini загварын урьдчилсан захиалга нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар тоо нь 9,000 хүрсэн байна.
Захиалагчдын 60 хувь нь 4WD хувилбарыг, 80 гаруй хувь нь бүрэн тоноглолтой Premium хувилбарыг сонгосон тухай Mitsubishi мэдээлжээ.
Эх сурвалж: Mitsubishi Motors
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!