Уншиж байна ...

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024” амжилттай зохион байгуулагдлаа

А.Золжаргал, iKon.mn
2024 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум” арга хэмжээ 2024 оны 11-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Жил жилийн ТоС Форум нь бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг салбар бүрт ногоон хөгжлийн түүчээлэгчид зэрэгцэн сууж, хийж буй ажлууд, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүн гаргах гүүр нь болдог билээ. 

Өдгөө 3 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах гэж буй ТоС Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), ХААН банк (ТоС Холбооны 2024 оны Манлайлагч банк) болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран бусад дотоодын болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа. 

зураг
 
зураг
 

Энэ жилийн ТоС Форумын үндсэн хэсэг 11-р сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд яг одоо бидний улсаараа онцгойлон анхаарч буй хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвүүдийг тусгайлан хэлэлцсэн юм. 

Форумын үндсэн үйл ажиллагаанаас гадна банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан олон улсын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэх тусгайлсан сургалт, хэлэлцүүлгүүдийг 11 сарын 29-ний өдөр зохион байгуулсан ба нөлөөллийн хөрөнгө оруулалт, биологийн олон янз байдлын санхүүжилт, уур амьсгалын тайлагнал зэрэг бүх талын сэдвийг хамарч буйгаараа өмнөх жилүүдийн форумаас онцлог боллоо. 

3 дахь өдрийн үндсэн воркшоп болон салбар хуралдааны панел хэлэлцүүлгүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ танилцана уу.

Фото: