“Хаягдал хуванцрыг шахан хайлуулах төхөөрөмж болон холбогдох хэрэгслийг нийлүүлэх, угсарч зүгшрүүлэх, ажилчдад сургалт явуулах” үйлчилгээ
Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г.Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС)-тай хамтран 2020 оны 9 дүгээр сараас 2024 оны 4 сард дуустал хэрэгжүүлээд байгаа бөгөөд төслийн үлдсэн зарим үйл ажиллагааг дуусгах үүднээс КЧР болон МБОАБТ хоёр байгууллага 2024 оны 5 сараас 12 сарын 31 хүртэл сунган хэрэгжүүлж байна.
Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийг хэрэгжүүлэх баг төсөл хэрэгжиж байгаа Булган аймгийн Булган сумын хог хаягдлыг дахин боловсруулах нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах үүднээс аймгийн бүх сумдаас болон Булган суманд цуглуулсан хуванцар хаягдлыг хайлуулан хэвд шахаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч, холбогдох сургалтыг нэгжийн ажилчдад явуулах цогц үйлчилгээг энэ чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудын дунд зарлаж байна.
Хайлуулагч нийлүүлэх, угсарч зүгшрүүлэх, сургалт явуулах ажлын цар хүрээ
Булган аймгийн Булган суманд нийлүүлэх хайлуулагч, холбогдох хэрэгслийн техникийн үзүүлэлт
Эдгээр үйлчилгээг иж бүрнээр үзүүлэх ААН-үүдийг үнийн саналаа, нийлүүлэх, угсрах, сургалт явуулах ажлын төлөвлөгөөний хамт ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн материалыг 2024 оны 12-р сарын 09-ний өглөө 10-цагт дээр заасан бүх үйлчилгээг оруулсан ҮНИЙН САНАЛ, АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ болон ижил төстэй ажил гүйцэтгэж байсан мэдээлэл бүхий КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА-ын хамт erdene@environ.mn цахим хаягаар ирүүлнэ үү?
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Үгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Монгол, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 1 дүгээр байр 4 давхар, 11 тоот Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв ТББ
Утас: 459125, 99114157; 99010533
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!